АМЬДРАЛЫН ЗӨВ ХЭВШЛЭЭР БОЛОН СЭТГЭЛЗҮЙГЭЭРЭЭ ЭРҮҮЛ УРТ НАСЛАХ БОЛОМЖТОЙ

Өөртөө анхаарал халамж тавьж,  өөдрөг амар тайван амьдралыг эрхэм болгоорой.

Хүүхэд насны дурсамж сэргээх ямар нэгэн зүйл хий:  Буйдан дээрээ тухтай гэгч нь сууж, хүүхэд насны дурсамжаа цаасан дээр буулгаарай. Энэ нь таныг эрүүл байлгах болно. Дурсамж бол сэтгэлийн сэргээш л гэсэн үг.

Өөрийгөө магтаж өөртэй ярилцах цаг гарга : Та өөрийгөө магтахгүй бол бусад хүмүүс  таныг үнэлэхгүй шүү дээ. Мөн хэн нэгнээс шүүмжлэл сонсноос өөрийнхөө үнэнтэй нүүр тулан ярилцаж асуудлаа шийдвэрлэх нь хамгийн чухал гарц.

Анхаарал, халамж гэдэг маш чухал : Ээж, аавтайгаа амьдарч байх үед мэдээж ээж тань халуун шөл хийж өгдөг байсан биз. Харин одоо та энэ анхаарал, халамжийг өөрөө өөртөө тавих хэрэгтэй. Халуун шөл  танд таалагдах төдийгүй, та хуучны үеэ дурсах болно.

Дургүй зүйлээ бүү хэрэглэ: Жишээлбэл: Хэрвээ та цагаан гаанд дургүй бол заавал цагаан гаа хэрэглэх гэсний хэрэггүй. Цагаан гааны хэрэглээг үр дүнтэй гэж хэлсэн ч та дургүй бол ямар ч нэмэргүй. Дургүй зүйлээ хүчээр хэрэглэхэд таны эрүүл мэнд сайжрах нь юу л бол. Хэрвээ та ямар нэгэн уламжлалт эмчилгээ үр дүнгүй гэж боддог бол хичнээн хэрэглэсэн ч эерэг үр дүн гарахгүй .  Харин эсрэгээрээ хүмүүсийн үр дүнгүй гэж боддог аргыг та сайн гэж боддог бол тэр аргаа л хэрэглэх хэрэгтэй.

Сайн хооллож, хангалттай унтаж амар: Өөртөө анхаарал хандуулах гэдэг нэн түрүүнд эерэг бодолтой байх явдал юм. Та өөрийн бүх плацебог ашигласан ч сайн унтаж амрахгүй, сайн хооллохгүй бол таны биеийн байдал дээрдэхгүй. Өөрийнхөө дуртай, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэж бодсон бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Боломжтой бол гэртээ үлд. Хаашаа ч битгий яар. Эрүүл мэндээ бод.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.