ЗӨН СОВИН МЭДРЭМЖЭЭ ХӨГЖҮҮЛЭХ АРГА

Хүн бүр байгалиас заяасан, өөр өөрийн гэсэн зөн совин мэдрэмжтэй байдаг. Харин хэн хэрхэн хөгжүүлснээрээ ялгаатай. Ямар ч зөн совингүй, мэдрэмжгүй хүн сэлүүргүй завьтай адил амьдралд “хөвж” явдаг. Өөрийн дотоод мэдрэмж, зөн совингийн ачаар тааламжгүй асуудлаас тойрох, зайлсхийх нь чухал байдаг. Тэгвэл зөн мэдрэмжийг хэрхэн хөгжүүлэх вэ? Олон хувилбар бий ч хэдхэн зөвлөмжийг сонирхуулъя.

Юуны түрүүнд өөрийгаа сайхан үгээр мялааж сураарай

Амьдралд болж байгаа үйл явдлыг өргөн хүрээтэй харж сур. Жижиг сажиг, ахуйн асуудалд анхаарлаа бүү төвлөрүүл.

Логик сэтгэлгээ алга болсон үед мэдрэмж орж ирэх нь бий. Тиймээс заримдаа юу ч бодохгүй бай.

Хэвшмэл зүйлээс аль болох татгалз.

Тохиолдлын бодол, тэмдэг дохионд анхааралтай хандаж сур.

 Байран дээрээ бүү суугаад бай. Хөдөл, бүтээ хий! Зөн мэдрэмж нь бүтээлч, хөдөлмөрч хүмүүст заяадаг.

Бусдын зөвлөмж, шүүмжлэлийг тэсвэртэй сонсож сур. Яаран буруутгах, дүгнэлт хийх хэрэггүй.

Амьдралын алтан үнэн, хаа ч байхгүй хэрэгтэй зүйлээ хэрэв чи ухаантай бол шүүмжлэлээс олж авч чадна. Тэгэхдээ үнэ бүр төлбөргүйгээр мэдрэмжээ хөгжүүлээд авна.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.