ХҮНИЙ АРЬС ЯАГААД ХУУРАЙШДАГ ВЭ?

Хүйтэн сэрүүний улиралд  арьс ихээр  хуурайшдаг. Хүний арьс нь уур амьсгал, агаарын чиигшил, нарны хэт ягаан туяа, амьдралын буруу хэвшил зэрэг олон шалтгаанаас болж хуурайшдаг ба тохирсон зөв арчилгааг хийснээр бид арьсаа хамгаалж, уян хатан торгомсог байлгаж чадах болно.

Арьс хуурайших шалтгаан

Арьс хуурайшиж байнаа гэдэг нь ямар нэг шалтгаанаас болж арьсны өнгөн гадаргуу (эпидерм)-д чийгийг хадгалдаг арьсны халим(себум), эвэрлэг эс хоорондын липид, байгалийн чийгшүүлэгч хүчин зүйл зэрэг нь буурснаас болж арьсны чийглэгийн хэмжээ багассан байна гэсэн үг юм.

хэт их цэвэрлэгээ, байнга нүүрээ савангаар угаах

Чийгшүүлэлт хангалтгүй хийх

Тохирохгүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх

Хэт ягаан туяанаас үүссэн арьсны асуудал

Амьдралын буруу хэвшил гэх мэт зүйлүүд нь хуурай арьсыг үүсгэдэг.Арьс хуурайших нь арьсны бүхий л асуудлын эхлэл болдог.

Чийгшил

Арьсны халим(себум)-ыг бүрдүүлэгч мембран

Хуурайшилтаас үүсэх шинж тэмдэг, арьс арчилгаа

Арьсны хуурайшил даамжирвал загатнах, улайх, өвдөх шинжүүд илэрдэг. Эдгээр асуудлыг үүсгэхгүй байх гол арга бол арьсандаа хангалттай чийг өгөх чийгшүүлэх арчилгааг хийх явдал юм.  Энгийн өдөр тутмын арчилгаандаа серамид, гиалуроны хүчил зэрэг чийгшүүлэх чадамж өндөр найрлагатай орсон бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Арьсанд ямар нэгэн асуудал гарсан үед бол будахгүй байж арьсаа амраах нь чухал ба яалт ч үгүй будах шаардлага гарсан тохиолдолд энгэсэг хэрэглэхгүйгээр хөнгөн будалт хийхийг зөвлөж байна.

Арьс хуулрах холцруутах

Хуурайшилаас болж үүсдэг ба арьсыг цочроож сэвх, үрчлээ үүсгэдэг тул маажиж хуулж болохгүй. Чийгийг барьж байдаг хаалт болон чийгшүүлэх явцыг сэргээхийн тулд зөөлөн арчилгаагаа хийх хэрэгтэй. Эхлээд эссэнсээ түрхээд дараа нь лосион, сүүн шингэнээ түрхэх дарааллаар хэрэглэвэл арьсанд чийгшил илүү сайн өгөх болно. Мөн батга, батганы сорвиноос үүдэлтэй улайлт бас байдаг. Ихэнхидээ эмзэг, харшламтгай төрлийн арьс улайх хандлагатай байдаг.

Нарнаас хамгаалах тосыг тогтмол хэрэглэж, бохирдолоо хөөсөөр цэвэрлэж, зөөлөн хөнгөн төрлийн арьс арчилгааг хийвэл илүү тохиромжтой. Улайлт үүсгэж буй хялгасан судас нь мэдээж темпаротураас хамаарч тэлж агшиж  байх тул аль болох жигд тасалгааны хэмтэй газар байж арьсаа хүйтэн халуунд цочроохгүй байхыг хичээгээрэй.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.