ӨНГӨ СЭТГЭЛЗҮЙД ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛДӨГ

Өнгө болгон өөр өөрийн гэсэн өгүүлэмжтэй бөгөөд  сэтгэл судлаачид өнгийг хүний сэтгэлзүйд шууд болон шууд бусаар нөлөөлдөг гэдгийг тогтоожээ. Өнгөний тусламжтай хүнд эерэг болон сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. Тухайн орчинг та ямар өнгөөр бүрдүүлснээс хамааран хүний бүтээмж, сэтгэл санааны байдал өөрчлөгддөг.

Өнгөний мэдрэмж бага зэрэг субъектив байдаг бөгөөд зарим өнгөний эффектүүд олон талын утгыг илэрхийлдэг байна. Улаан хүрээний өнгөнүүд нь илүү дулаан мэдрэмж төрүүлдэг бөгөөд үүнд шар, улбар шар өнгөнүүд багтдаг. Эдгээр дулаан өнгөнүүд дулаан, тааламжтай мэдрэмжээс эхлээд ууртай эсвэл зэвүүцэл төрөх хүртэл мэдрэмжүүдийг төрүүлдэг байна. Хөх хүрээний өнгөнүүд хүйтэн өнгөнд тооцогддог бөгөөд хөх, нил ягаан, ногоон гэсэн өнгөнүүдийг багтаадаг. Эдгээр өнгөнүүд ихэнхдээ тайван боловч уйтгар гуниг эсвэл хайхрамжгүй байдлыг ч бас санагдуулдаг.

Египт, Хятад  гэх мэт  улсын эртний соёлд өнгөний эмчилгээ буюу өнгийг ашиглан эмчилгээ хийдэг арга байжээ. Өнгөөр эмчлэх эмчилгээ нь зарим тохиолдолд гэрлийн эмчилгээ гэж нэрлэгддэг бөгөөд цогц байдлаар эсвэл альтернатив байдлаар эмчилгээнд ашиглаж байна.

Эмчилгээнд дараах өнгөнүүд ордог :

Улаан өнгийг бие махбод болон оюун санааг идэвхжүүлэх, цусны эргэлтийг нэмэгдүүлэхэд ашигладаг байсан.

Шар өнгийг мэдрэлийн системийг идэвхжүүлэх, бие махбодийг цэвэршүүлэхэд ашигладаг байжээ.

Улбар шар өнгийг уушгийг эмчилж, энергийн төвшнүүдийг сайжруулахад ашигладаг байсан байна.

Хөх өнгийг өвчин намдаах үйлчилгээтэй хэмээн итгэдэг байжээ.

Индиго өнгийг арьсны өвчнүүдийг хөнгөвчлөхөд ашигладаг байсан байна.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.