МЭДРЭЛИЙН ЯДАРГАА НЬ ХӨГШРӨЛИЙГ ТҮРГЭСГЭЖ , ЭРҮҮЛ МЭНДИЙГ СОРЖ ҮГҮЙ ХИЙДЭГ

Мэдрэлийн ядаргаа бол хөгшрөлийг түргэсгэж , эрүүл мэндийг сорж  үгүй хийдэг. Ихэвчлэн ажил амьдралын эрч хүч сулрах, биеийн дархлаа буурах, өвчлөмтгий болох, тэвчээр алдагдах , нойр хөнгөрөн үс унах, сэтгэл санааны хувьд бачимдуу, мартамхай болох зэрэг шинж тэмдэг илэрнэ дээ.  Мэдрэлийн ядаргааг  эрүүл мэндийг сорогч шимэгч хорхой гэж хэлж болно. Тиймээс ядаргааны тухай ойлголтоо дээшлүүлж, түүнээс сэргийлэх, тайлах наад захын ухагдахууныг өөртөө суулгах хэрэгтэй юм.

Ядаргаа гэдэг орчин цагийн тахал болсон бүх өвчний суурь юм. Энэ нэр томъёо харьцангуй сүүлд гарч ирсэн ч маш өргөн далайцтай судлагдаж байгаа сэдэв. Санал нэгддэг зүйл бол орчин үеийн хүмүүсийн ихэнх нь тодорхой хэмжээний ядаргаатай байна гэж. Ялангуяа хөдөө орон нутгийн хүмүүсээс илүүтэй хот суурин газрынхан ядаргаа болон ядаргааны хам шинж өвчинд илүү өртөмтгий байдаг. Хүний бие махбодь өөрийн гэсэн тодорхой хэмжээний эрчим хүчтэй, түүнийгээ тасралтгүй тэтгэн бүрэлдүүлдэг.  Ажил амьдралын хэрэгцээ шаардлагаас үүдэж бие махбод, эд эсийн төвшинд амин эрчим энергийн зарцуулалт ихэсдэг тул энэ хэмжээндээ хүртэл сэргээн нөхөгдөх шаардлага гардаг. Харин гүйцэд нөхөгдөж чадахгүйн улмаас эрчим энергийн дутагдал үүсч өдөр хоногоор хуримтлагдсаар тодорхой хэмжээнд хүрч бие махбодид зарим өөрчлөлт, биологийн хариу урвал шинж тэмдгийг үүсгэдэг. Энэ шинжийг ядаргаа буюу түүний хам шинж өвчин гэдэг.

Өвчин бүхний холын гурван шалтгаан гэж байдаг. Түүний эхний шалтгаанд ядаргаа ордог. Өнөөгийн нийгэмд найман настай хүүхдээс наян настай буурлыг аваад үзэхэд бүгд тодорхой хэмжээгээр ядаргаанд орсон байдаг. Их, бага, хүнд, хөнгөнөөрөө л ялгаатай байдаг. Аль ч төрлийн ядаргааг манай эмнэлэг цогцоор нь эмчилж байгаа. Тодруулбал, өрнө дорнын анагаах ухаан хосолсон ядаргааны цогц эмчилгээнүүд хийгддэг байна.

Ядаргааны бүтэн бариа, тосон бариа, сүүн бариа, ядаргаа тайлах ханд, ядаргааны хоол эмчилгээ хүртэл хийгддэг. Мөн европ эмчилгээ буюу дусал болон тарианууд хийгдэж байгаа. Хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд зөвхөн ядаргаа гэлтгүй өөр таны юу өвдөж байна. Тэдэнд нь тохирсон уламжлалт болон европ бүх төрлийн хавсарсан эмчилгээг хийж байгаа. Дорно дахины анагаах ухаанд ядаргааны учир начрыг нь сайн олоод эмчилж чадвал ихэнх өвчин аяандаа эдгэнэ гэж үздэг. Тэгэхээр ихэнх өвчин ядаргаатай холбоотой байна гэсэн үг. Тиймээс эрүүл мэндийн төлөө ядаргааг цогцоор нь эмчлэх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.