БАГА НАСНЫ ХҮҮХЭД ЯАГААД СТРЕСС БУХИМДАЛД ӨРТДӨГ ВЭ? ТА ТУСАЛЖ ЧАДАХ БОЛОВ УУ?

Бага насны хүүхдүүд томчууд бидэнтэй адил стрессд өртөж байдаг ба түүнийгээ зохицуулах арга барилд суралцаагүй байдаг. Бага хэмжээний стресс нь хүүхдэд сайн нөлөө үзүүлдэг бол хэт их стресс нь хүүхдийн сэтгэхүй, үйлдэл, мэдрэмжид нөлөөлдөг.

Стресс үүсэх шалтгаанууд: Гэр бүлийн таагүй уур амьсгал, салалт, хайртай хүмүүсээсээ хол байх, хайртай хүн нь нас барах гэх мэт

Хүүхдийн насны онцлогт тохироогүй хэт өндөр шаардлага, оюуны их ачаалал

Шинэ зүйл сурах, шинэ орчинд орох (1 дүгээр ангид орох, ангиа солих)

Амьдралын буруу хэвшилтэй байх (утас зурагт их үзэх, оройтож унтах)

Сэтгэл зүйн дэмжлэг, урамшуулал дутагдах

Оролцоо хангагдахгүй байх, гадуурхагдах (гэр бүл, сургууль, цэцэрлэг)

Стресс ихтэй байгаа хүүхдэд илрэх шинж тэмдгүүд:

Шөнө гүйцэд унтахгүй, зүүдлэх, сэрэх, уйлах

Айдастай байх (ганцаараа үлдэх, харанхуйд байх, буруу зүйл хийх )

Түрэмгий эсвэл зөрүүд болох

Уур уцаартай, ааштай болох

Идэвх буурах

 Та хэрхэн туслах вэ? хамгийн сайн туслагч бол эцэг эхчүүд байдаг

Дээр хэлсэнчлэн бага насны хүүхэд стрессээ тайлах, зохицуулах арга барилд суралцаагүй байдаг тул томчууд бидний туслалцаа зайлшгүй хэрэгтэй байдаг.

Тэврэх: Хэлд ороогүй, өөрийгөө илэрхийлэх чадвар сул хүүхдүүдийг тэврэх нь хамгийн сайн стресс намдаах, тайвшруулах арга юм.

Илүү их цаг гаргах: Тулгараад буй асуудлыг нь хамтдаа даван туулах, хамтдаа тоглох, дуртай зүйлийг нь хийх, гэр бүлээрээ оройн хоолоо бэлтгэх, идэх, ярилцах зэргээр хүүхдэдээ үр дүнтэй цаг гаргаарай.

Өөрийнхөөрөө байх цаг өгөх: Өөрийн сонирхсон зүйлээ хийх, сонгох сонирхлыг нь дэмжих, чөлөөтэй байх цаг өгөөрэй.

Заавар зөвлөгөө өгөх: Асуудал тулгарсан, айж сандарсан, хэцүү мэт санагдсан үедээ гүнзгий амьсгаа аваарай, ээждээ хэлээрэй гэх зэрэг арга замыг заагаарай. Өөрийгөө хянах:Та өөрийн стресс, сөрөг сэтгэл хөдлөлөө хүүхдэдээ халдаахгүйг хичээгээрэй.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.