ХҮҮХДИЙН ХООЛНЫ ХОРДЛОГЫН ҮЕД ЮУ ХЭРЭГЛЭХ ВЭ?

Бага насны хүүхдийн ходоод, гэдэс хямрах тохиолдол цөөнгүй гардаг бөгөөд ихэвчлэн вирусийн гаралтай ханиад мөн хордлоготой үе бөөлжиж гүйлгэх шинж тэмдэг илэрдэг.


Хуурсан мах: Хүүхдийн гэдэсний гүйлгэлт намдахгүй байгаа үед мах хуурч өгөх нь бий. Ингэхдээ дан хар махыг жижиг хэрчиж, ямар ч тос ус хийлгүйгээр махны өөрийнх нь шөлөнд хуурч болгоно. Давсаар амталж болно. 


Түлсэн цагаан будаа: Хүүхдийн гүйлгэлт зогсохгүй байгаа цагаан будаа түлж өгөх аргаар гэдсэнд өнгөр тогтоох арга бий. Ингэхдээ цөөхөн цагаан будааг саванд хийн түлэгдэж нүүрс болтол нь байлгана. Дараа нь түлэгдсэн будаагаа нунтаглаж идүүлнэ.


Цагаан будааны шүүс: Бага зэрэг будааг усанд хийн шүүсийг нь өтгөртөл буцалгана.  Цагаан будааны шүүсийг дангаар нь уулгах буюу будааг нь идүүлж болно. Цагаан будааны шүүс нь ходоод гэдсэнд өнгөр тогтоож, гүйлгэлтийг зогсоодог. Гэхдээ 2- оос дээш хоног дан цагаан будааны шүүс өгөх нь хүүхдийг тэжээлийн дутагдалд оруулдаг
аюултай.


Хросол буюу давс чихрийн уусмал: Эмийн сангуудаар үйлдвэрийн аргаар найруулсан хросолууд зардаг. Ийм төрлийн хросолыг зааврын дагуу усанд найруулж халуун бүлээнээр нь уулгана.Эсвэл  1 литр буцалсан усанд 8 ц/х элсэн чихэр, 1 ц/х давс хийн сайтар хутгаж хросол бэлдэн хэрэглэж болно.  Эдгээр шингэнүүд нь хүүхдийн
шингэнийг нөхөхөөс гадна ходоод гэдсийг цэвэрлэх үүргийг давхар гүйцэтгэдэг.


Хярам: Хөнгөн хордлогын үед багахан давстай шингэн хярам уулгаж болно. Давстай хярам нь гэдэс дотрыг цэвэрлэхийн зэрэгцээ шингэн нөхдөг ачтай.


Бантан:Хордлогоны эхэн үед р шингэн бантан өгнө. Хийхдээ махаа угаах, эсвэл эхний буцалсан шөлийг нь солих буюу хоёр дахь удаагаа буцалгасан цагаан шөлөөр бантан хийж өгөөрэй. Хордлого гайгүй болох тусам гурилаа бантагнаж өтгөрүүлэн өгөх нь зүйтэй.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.