ӨДӨР БҮР ДАСГАЛ ХИЙСНЭЭР  ТАНЫ АМЬДРАЛ ӨӨРЧЛӨГДӨНӨ

Хүмүүс эрүүл мэнд, гоо үзэсгэлэндээ ихээр анхаарал хандуулах болсон бөгөөд дасгал хийх нь үр дүнтэй аргын нэг юм. Гэхдээ удаан хугацааны турш эрчимтэй дасгал хийх үедээ  зүрхний цохилт ба эрүүл мэндийн байдлаа хянаж байх хэрэгтэй. Заримдаа хэт их ачаалал авснаар дотор муухай оргих, ухаан алдах тохиолдлууд цөөнгүй гардаг. Гэхдээ дасгал бол үр дүнтэй аргуудын нэг юм. Өөрт тохирсон дасгал хийх нь дараах ач холбогдолтой.


Дасгал хийх нь өөртөө итгэх итгэлтэй болгодог ба өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлдэг.
Цусны даралт хэвийн байдалд орно.
Нойр хулжихаа болидог гэнэ.
Уушгины чадамж эрс дээшилнэ.
Зүрхний цусан хангаж эрс сайжирна.
Эрч хүчтэй болно.
Улаан эсийн харах талбайд үзэгдэх тоо 5 саяас 6 сая болж нэмэгдэнэ.
Дархлаа сайжирна.
Стресс уур бухимдлаас ангижирна.
Булчингийн хэмжээ нэмэгдэж яс бэхжинэ.
Мэдрэлийн систем илүү хүчирхэг тэнцвэртэй болж бодож сэтгэхэд сайнаар нөлөөлнө.
Таны нас уртсаж, илүү урт удаан хугацаанд эрүүл саруул амьдарна.
Мөн удаан хугацааны туршид залуу насаа хадгалж үлдэнэ.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.