Та ухаантай болмоор байна уу?

Хүний биеийн гол эрхтэн бол тархи билээ. Бид тархиа эрүүл саруул, сийрэг бодож сэтгэдэг байгаасай гэж хүсдэг ч өдөр тутмын амьдралдаа тархиа огт дасгалжуулдаггүй. Тархи бидний өдөр тутам хийж буй зүйлтэй нягт холбоотой байдаг. Тиймээс та бүхэнд тархины энгийн дасгал санал болгоё.

Төвлөрүүлэх дасгал хий: Бясалгалаас болон өөртэйгөө ярих дасгал хийх хэрэгтэй. Судлаачдын хэлж байгаагаар бясалгал нь тархинд саарал эсийн тоог нэмэгдүүлж, гаднаас ирж байгаа мэдээллийг боловсруулах, анхаарал төвлөрүүлэхэд тустай гэнэ. “Бясалгал нь бие бялдрын амар амгалан боловч бүхий л амьдралын хугацаанд хадгалагдах танин мэдэхүй, сэтгэл зүйн асар их өгөөж өгдөг” гэж сэтгэц судлаач Сара Лазар хэлжээ.

Өдөр бүр унш: Сүүлийн үед хүмүүс уншихын ач холбогдолыг тэр бүр мэдэхээ больсон. Энэ нь тархины хоосролд орж буй гол шинж юм. Унших үед тархи өөрчлөгдөж, хөгжиж байдаг. Яг энэ мэдээллийг уншиж байхад хүртэл таны тархи хийсвэр тэмдэгтүүдийг кодлон тогтоож, шинэ санаагаа  задлан шинжилж байгаа. Ном уншихад тархинаас харах, сонсох, ойлгох гээд олон үйл ажиллагааг нэг дор шаарддаг бөгөөд бид ямар нэг зүйл уншиж байхад тархины эсүүд идэвхжиж эхэлдэг. Судаачид мэдээллийг сонсох, харах хоёрын ялгааны тухайд унших үед тархи мэдээллээ бодох, боловсруулах, бичсэн үйл явдлыг ойлгох гээд илүү их цаг хугацаа зарцуулдаг болохыг баталсан байдаг. Тиймээс өдөр бүр унших нь наснаас болж буурч байгаа тархины чадавхыг нэмэгдүүлэн, идэвхийг нь  сайжруулах болно.

Өдрийн тэмдэглэл хөтөл: Дараагийн шилдэг аргуудын нэг бол өдрийн тэмдэглэл хөтлөх. Тэмдэглэл хөтлөх нь аливаа асуудалд анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг чухал ач холбогдолтой. Нөгөө талаар тэмдэглэл хөтлөх нь сэтгэлийн дарамт, түгшүүрийг даван туулж дархлааны эсийн идэвхжлийг нэмэгдүүлдэг сайн талтай. “Тэмдэглэл хөтлөх нь
тархины мэдээллийг сэргээн санах, боловсруулах, хадгалах, түгээх чадварыг сайжруулдаг” хэмээн мэдрэл  судлаач Жуди Уиллис хэлжээ. Мөн энэ нь  удаан хугацааны ой санамжийг дадал болгох хугацаа олгодог төдийгүй үүнийг зөв аргаар хийж хөгжүүлбэл тархины сэтгэн бодох, ойлгох үүрэг  сайжирч хөгждөг байна.

Өдөр унтаж амарах: Нойр биеийн болон сэтгэл санааны хямралыг бууруулдаг онцлогтой. Нөгөө талаар таныг унтаж байхад тархи шинэ мэдээллийг хувиргаж, боловсруулж  байдаг. Өдрийн хоолны дараах богинохон хугацааны нойр эрч хүчийг цэнэглэх бөгөөд өдөр унтах нь залхуугийн шинж огт биш юм. Түүнчлэн өдөр унтах нь төвлөрөл, бүтээлч чанарыг нэмэгдүүлж, хариу үйлдлийг түргэтгэх сайн талтай. Ердөө 20 минут л унтахад хангалттай.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.