ӨГЛӨӨНИЙ ЦАЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Эрүүл амьдралын хэв маяг өглөөний цай уухаас эхэлдэг. Хэрвээ та өдөр бүр өглөөний цайгаа уудаг бол өвчлөх магадлал 40% иар бага байдаг гэнэ. Өглөөний цай уух нь дараах ач холбогдолтой.

Таргалалтаас сэргийлнэ
Хүн унтаж байх үедээ хангалттай калор шатааж чаддаггүй. Ийм байдалтай өглөөний цайгаа алгасах нь калорыг улам хуримтлуулж, таргалах шалтгаан болдог байна.

Хооллох зөв хуваарь
Өглөө цайгаа уухгүй гарч, өдөртөө асар их өлсөн өдрийн цайгаа ихдүүлэх, өдрийн их идсэн зүйлс шингэхгүй орой нь мөн хооллохгүй хонох. Танд танил сонсогдож байгаа юм биш биз. Хүний бие эрүүл мэндэд нөлөөлдөг зүйл бол тэнцвэртэй хооллох дадал. Дээрх буруу зуршил нь хооллох тэнцвэрийг алдагдуулж аливаа өвчний эх үүсвэр болно.

Муу холестринийг багасгадаг

Дээр дурдсанчлан өглөөний цайгаа уухгүй гарснаар бодисын солилцоо удааширна. Үүний улмаас тарга таны биед хадгалагдан, та дараагийн хооллох цаг дээрээ ухамсаргүйгээр хэт их иднэ. Ингэж явсаар жин нэмж, муу холестрин таны биед хуримтлагдана.

ӨГЛӨӨНИЙ ЦАЙ УУХГҮЙ БАЙХЫН СӨРӨГ ҮР ДАГАВРУУД

Зарим эмэгтэйчүүд хоолны дэглэм барьж буй нэрийдлээр өглөөний цай уухгүй байх нь элбэг байдаг. Гэвч судалгаагаар өглөөний цай уухгүй байх нь биеийн жинг барихад ямар
нэг нөлөөгүй гэдэг нь батлагдаж байна. Харин ч эсрэгээрээ илчлэг багатай буюу зөв хүнсийг өглөөний цайнд хэрэглэх нь биеийн жинг тогтмол хэмжээнд байлгахад эерэг үр
дагаврыг авчирдаг. Мөн удаан хугацаанд өглөөний цай уухгүй явах нь ходоод, гэдэсний өвчлөл болон ой санамж муудах гол эрсдлийг үүсгэж байна. Ходоод гэдэсний асуудалтай, ой санамж муутай болчихвол таны өдрийн турш гаргах ёстой байсан бүтээмж хэд дахин буурч байна гэсэн үг. Мөн өглөөний цай уудаггүй эрчүүдийн зүрхний шигдээсд өртөх магадлал тогтмол өглөөний цай уудаг эрчүүдийнхээс 27% дахин их гэсэн судалгаа бий. Үүнээс гадна өдөр дутмын амьдралдаа илүү ихийг бүтээх, бүтээмж өндөртэй, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсвэл өглөөний цайнаасаа л эхлэх нь зүйтэй хэмээн зөвлөмөөр байна.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.