Эрчүүд биеээ даасан, халамжтай, цэвэр цэмцгэр эмэгтэйд соронз адил татагддаг

Хайртай залуудаа таалагдах нь эмэгтэй хүн бүрийн хүсэл билээ. Тэгвэл энэ нь маш амархан бөгөөд эрчүүд ухаалаг, цэвэр цэмцгэр эмэгтэйд өөрийн эрхгүй сэтгэл алдардаг байна. Тиймээс бүсгүйчүүд та бүхэн өөртөө итгэлтэй, халуун дулаан энергиэр дүүрэн байгаарай.

Халамжтай эмэгтэй: Эрчүүдийн анхаарлыг юунаас ч илүү эмэгтэйчүүдийн зан араншин татдаг байна. Шударга зан бол эрчүүдийн хувьд маш үнэтэй зан чанар юм. Дуу цөөтэй хэв загварт баригдчихсан эмэгтэйчүүд гурван удаагийн гоо бүсгүй байсан ч хамаагүй, тэдэнтэй байхдаа эрчүүд уйтгарладаг.

Тансаг үнэртэй цэвэрч бүсгүй: Эрчүүдийг соронз адил татдаг дараагийн эмэгтэй бол туйлын цэвэр цэмцгэр бүсгүй юм. Эр хүн хэдий сайхан царайнд дуртай ч үсээ эвтэйхэн янзалж, нүүрээ хөнгөхөн будан, цэмцгэр хувцасласан бүсгүйд илүү татагддаг байна. Тэгээд дээр тэр бүсгүйгээс сайхан үнэр үнэртэж байвал бүүр янзтай гэнэ шүү!

Өөрийн гэсэн ертөнцтэй биеээ даасан эмэгтэй: Эр хүнд эмэгтэй хүний хайр халамж хэрэгтэй байдаг ч, цаг үргэлж л зууралдаад салдаггүй хүнд тун дургүй байдаг бөгөөд
хувийн орон зай хосуудын хэн хэнд нь л чухал хэрэгтэй байдаг.Бүсгүй хүн найз залуугаа, нөхрөө өөрөөсөө холдуулахгүйн тулд түүний үзэл бодлыг нь хүлээн зөвшөөрч, найзуудтайгаа уулзахад нь саад болохгүй, хааяа ч гэсэн өөртөө цаг зарцуулахыг нь дэмждэг байх хэрэгтэй юм.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.