БЛИНЧИК БЭЛДЭХ ШИЛДЭГ ЖОР

Блинчик бол орос үндэсний амттай хоолны нэг билээ. Оросын гал тогоог блинчик буюу шарвингүйгээр төсөөлөх аргагүй. Нимгэхээн хайрсан амтатай блинчикийг өөрийнхөө дуртай цөцгийн тос, жимсний чанамал, зөгийн бал, шоколад, сироп, өтгөрүүлсэн сүү буюу молоко, аарц зэргээр амталж болохоос гадна чихэрлэг зүйлд дургүй бол дотор нь мах, төмс, ногоо гээд юу л бол юу хийж идэж болно.

Орц:
сүү-500гр
өндөг-3ш
гурил-280гр
сахар-2 а/х
давс-1 ц/х
масло-60гр


Хийх арга: Өндгөө задалж хутгаад сүү, давс, сахар, зөөлрүүлсэн масло зэргээр нэмээд сайтар холино. Үүн дээрээ гурилаа нэмж хийгээд бөөн гурилгүй болтол нь сайтар хутгана. Хайруулын тавгаа маслоор арчаад зуурмагнаасаа бага багаар тасалж авч хийгээд зуурмагаа өөрөөр нь эргүүлж тарааж 2 талаар нь хайрна. Цөцгий, жимсний чанамал зэргийг түрхээд идээрэй. Ингээд л янзын амттай блинчик бэлэн болох болно.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.