Нарийхан бэлхүүстэй болох эхний алхам

Сүүлийн үед өтгөн хатах нь түгээмэл өвчин болж хувирсан бөгөөд ихэнх хүмүүс 8-25 кг илүүдэл өтгөн тээж явдаг нь нэгэнт нотлогджээ. Yүний ихэнх нь бүдүүн гэдсэнд байдаг учраас нарийхан бэлхүүс мөрөөдөл болон үлдэхээс өөр аргагүйд хүрчээ.

Та өдөрт хэдэн удаа хүндээр бие засдаг вэ? Энэ асуултад ихэнх нь “Нэг хоёр хоног өнжөөд л нэг удаа” гэж хариулдаг бол “Тав зургаа хонож байж арайхийж нэг хүндэрдэг” гэж хариулах нь ч бий. Өтгөн хатаад арваад хонодог гэх хүн ч олон байдаг. Ийм хүмүүс ихэвчлэн том гэдэстэй бүдүүн байдаг. Тэд бэлхүүс нь мэдэгдэхээ больсонд өтгөн хатахаас илүү шанална. Туранхай хүн ч бас байна. Ихэнх нь амархан өлсдөг, Харин зарим нь хоолонд дургүй, дотор нь муухайрч, огьж бөөлжиж байдаг. Гэтэл жинхэнэ эрүүл хүн өдөр бүр 3-4 удаа хүндээр бие засаж, идсэн хоолны нь шингээгүй үлдэгдэл, бас бус хаягдлаасаа тогтмол салж, гэдсээ тухай бүр нь цэвэрлэж чаддаг. Энэ төрлийн хүмүүс ихэвчлэн ургамлын гаралтай хоол хүнс иддэг. Жишээ нь талх, боов, төмс, ногоо гэх мэт. Харин зөвхөн мах, цагаан идээ иддэг бол өнжөөд нэг “хоргол” гаргадаг гэнэ. Тиймдээ ч өөртөө таарсан мах мариатай, чилгэр сайхан биетэй, бэлхүүс нарийн, арьс өнгөлөг, үс сайхан, чалх тамир сайн, цоглог сэргэлэн байдаг.


Нарийхан бэлхүүстэйгээр эрүүл амьдрахыг хүсвэл махыг зохистой иддэг болохын зэрэгцээ эслэг ихтэй хүнс сайн хэрэглэж, эрүүл аж төрөх сонголтыг хийнэ. Эслэг ихтэй гэдэгт бүтэн үр тариа, бүтэн будаа, төрөл бүрийн бүдүүн гурил, тийм гурилан бүтээгдэхүүн, хүнсний хивэг, үр хөврөл, соёолж, хальстайгаа, үртэйгээ жимс, ногоог хэлдэг. Өтгөн хатдаг бол амьд, өөрөөр хэлбэл зөв бүтэцтэй, биологийн идэвхт ус өдөрт 2 литрээс багагүй уух хэрэгтэй. Улаан буудайн хоёрдугаар эсвэл гуравдугаар гурилыг, овьёос, арвай, сагадын аль нэг
гурилтай хольж, бага зэрэг хүнсний хивэг нэмж хөөлгөөд мантуу жигнэж, монгол байцаа, шар лууван, улаан манжингаар зууш бэлдэн, ногоон навчит ургамал болон зөөхийгөөр амтлаад, үхрийн жигнэсэн гүзээтэй идвэл маш өег /материал түүхий эд ихийг өгдөг/, зардал чирэгдэл багатай үдийн хоолны нэг хувилбар болно. Өтгөн л лав хатахгүй. Харин ус юмуу цайгаа хоолноосоо дор хаяж 30 минутын өмнө уугаарай.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.