Хэл сурах төгс арга

Даяаршиж буй өнөөгийн нийгэмд зайлшгүй сурах ёстой зүйлсийн нэг бол хэл сурах юм.Та ямар нэгэн хэл сурах гэж байгаа бол хамгийн түрүүнд өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй. Сурахын хамгийн том дайсан бол та өөрөө байдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Хөдөлмөр ч тууштай зан таныг амжилтад хөтлөх болно.

Хэл сурахад авьяас хамаагүй гол нь таны хичээл зүтгэл болон таны хэрхэн суралцаж байгаа арга барил юм. Ихэнх хүмүүс өөртөө тохирсон арга барилаа олж аваагүйгээс болж шаварт
суун хэл сурах сонирхолоо тэр чигээр нь алдан хэл сурах боломжгүй зүйл мэтээр бодон заавал гадагшаа явж суралцахаас өөр замгүй мэт боддог.Тиймээс өөртөө тохирсон арга барилаа олж авах хэрэгтэй.Үг цээжлэх гэж байна гэж ямарч хамаагүй үгнүүд цээжлээд байж болохгүй. Зөвхөн ярианд ашиглагддаг зөв үгсийн санг олж ав.

Сонирхолоороо дагнан хэл сурсан хүмүүс илүү хурдан амжилттай хэлийг сурсан байдаг.Тиймээс та англи хэлийг сонирхолоороо дагнуулан суралцаарай. Жишээ нь: та кино үзэх , ном унших , ямар нэгэн спорт дуртай бол түүнийхээ талаар мэдээ мэдээллийг англи хэл дээр олж авах мөн өөрийн сонирхолдоо нийцүүлэн олон ангит Америкын сериалуудыг үзэх хэрэгтэй. Өөр нэгэн чухал зүйл нь сонирхолоороо дагнуулан өөртөө дарамтгүй суралцах нь чухал.


Англиар сэтгэх , унаган англи хэлтэй хүн шиг бодож хүн асуулт асуухад тархиндаа Монголоос Англируу хөрвүүлэлгүй шууд Англиар толгойд орж ирдэг байх шаардлагатай.
Анх ярьж сурж байгаа хүмүүс их бодож гацаж монголоос англируу үг үгээр нь махчилж орчуулж ярьдаг. Үүнд буруу зүйл гэж байхгүй хүн хэнээс ч санаа зоволгүйгээр хамаа намаагүй ярьж байж л сайн ярьж сурдаг. Гэхдээ илүү үр бүтээлтэйгээр хурдан ярьж сурая гэвэл өөрийнхөө төсөөлөлийг ашигла ,өөрөө өөртэйгээ англиар ярилц эхний удаад эргэн тойрондоо байгаа зүйлсээ бүгдийн англиар дотроо хэл жишээ нь : өглөө босоод юу хийдэг тэр зүйлсээ англиар хэлэх гэж оролдох жишээлбэл morning , get up , breakfast, clothes , work
, school гэх мэтээр дараагаар нь арай ахисан түвшинд хийж байгаа үйлдлээ англиар хэл. Жишээ нь : Та аягаа угааж байвал I’m washing my dish гэх зэргээр байнга давтаж бай тэгвэл та маш хурдан сэтгэдэг болно.


Англиар ярьж сурахын тулд сайн англиар ярих хэрэгтэй. Та бүхэний ихэнхи нь орчин байхгүй ярих хүн байхгүй гэж бодож магадгүй тэгвэл үгүй юм. Одоо цагт хүн болгон л хэл сурах эрмэлзэлтэй болсон тиймээс найз нөхөд болон гэр бүл дотроо орчин үүсгэх хэрэгтэй бүүр боломжтой бол Native speaker сайн ярианы хичээлд суух шаардлагатай. Харилцан ярианаас хүн хэлийг цогцоор нь суралцдаг. Үг амархан цээжлэгдэнэ мөн харилцаж байгаа хүнээсээ дүрмийг автоматаар суралцдаг.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published.