АШУҮИС нь 2014 оноос эхлэн жилд хоёр удаа сурлага, урлаг спорт, нийгмийн идэвх зүтгэлээрээ шилдэг байж чадсан оюутнуудаа шалгаруулан АШУҮИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэг олгодог уламжлал тогтжээ. 2017-2018 оны хичээлийн жилд олгох АШУҮИС-ийн “Захирлын нэрэмжит тэтгэлэг”-ийг нийт 102 оюутанд 50 гаруй сая төгрөгийг гардууллаа. Уг тэтгэлгийг найм дахь удаагаа олгож байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл нийтдээ 500 гаруй оюутанд 370-аад сая төгрөгийг гардуулсан байна.

Цаашид оюутны тоог нэмж мөн мөнгөн дүнг жил бүр нэмэгдүүлэн ажиллахаар тус сургуулийн дунд хугацааны төлөвлөгөөнд тусгасан байна. Ингэснээр оюутнуудын сурах боловсрох эрмэлзлэл нэмэгдэж эрүүл мэндийн салбарт чанартай мэргэжилтэн болж төлөвшихөд чухал нөлөө үзүүлэх юм.

Харин багш удирдах ажилтнуудын зүгээс сэтгэлийн үг, дурсамж түүхээ хуваалцан энэхүү олдож буй боломжоо сурлагын чанар болоод идэвхи зүтгэлээрээ хариулахыг зөвлөж байлаа.

1 сэтгэгдэл

Your email address will not be published.