2022 оны 01-р сарын 26 514

“Таван толгой” дулааны станц барих сонирхлоо таван компани илэрхийлжээ

“Оюу толгой” төслийн эрчим хүчийг дотоодоос хангах асуудлыг өнөөдөр өглөө Засгийн газрын хурлаар хэлэлцлээ. Тус компанитай байгуулах гэрээний төслийг хэлэлцэн дэмжсэн байна. Иймд “Оюу толгой төслийн цахилгаан эрчим хүчний гэрээг дотоодоос хангах, цахилгаан худалдах, худалдан авах гэрээ”-г өнөөдөр Эрчим хүчний яаманд байгуулна.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх дараах мэдээллийг өгөв:

-2009 онд “Оюу толгой” төсөл Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Үүнээс дөрвөн жилийн дараа дотоодоос эрчим хангах гэрээг Эрчим хүчний яамтай байгуулсан юм. Гэвч тодорхой шалтгааны улмаас энэ заалтыг  хэрэгжүүлэх боломжгүй байв. УИХ, Засгийн газраас Ажлын хэсэг гарч, эрчимтэй ажилласнаар өнөөдөр гэрээ байгууллаа.

“Оюу толгой”-д цахилгаан эрчим хүч хангахад өндөр шаардлага хангах үүрэгтэй. Энэ төсөл болон говьд ажилладаг бусад үйлдвэрүүдийг “Таван толгой” дулааны цахилгаан станц цахилгаанаар хангана. Станц байгуулах тендерийг олон улсын хэмжээнд ирэх сарын 15-нд зарлана. Одоогоор таван ААН сонирхлоо илэрхийлсэн.

Бидний төлөвлөснөөр энэ станцын эхний блок 2024 онд ашиглалтад орно.

Энэ гэрээг албажуулснаар жилд дор хаяж 120 сая ам.долларын импортын (БНХАУ-аас худалдан авдаг) төлбөрийг дотоодын компаниудад төлдөг болно. Валютын гадагшлах урсгал энэ хэрээр буурах юм. Гэрээний нөхцөлийг бид багагүй хугацаанд  хэлэлцсэн. Гэрээ нь “Таван толгой дулааны станц” болон  эрчим хүчний салбарт техникийн шинэчлэл хийхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах эрхзүйн акт болох юм. Гэрээний хугацаа хорин жил жил. Нэг жилд худалдан авах эрчим хүчний доод хэмжээг мөн тогтоосон.

Одоо “Оюу толгой” компанийн худалдаж авч буй үнээр гэрээг байгуулснаар манай салбарт том дэмжлэг болно. Монгол Улсын эрчим хүчний системээс “Оюу толгой”-н цахилгааны хэрэгцээг хангахын тулд техникийн арга хэмжээнүүд авах ёстой. Үүний нэг нь 450 мегаваттын хүчин чадалтай  ТТ дулааны цахилгаан станцыг барих юм. Энэ станцыг дөрвөн жил барина. 2024 онд эхний блок ашиглалтад орсноор “Оюу толгой”-н хэрэгцээг хангаж эхэлнэ. Гэхдээ өөр эх үүсвэрийг ч зэрэгцүүлэн барьж, тухайн бүс нутагт магистрал шугам хоолой, цахилгаан дамжуулах шугам зэргийг байгуулна.

Өнөөдрийн байдлаар “Оюу толгой” жилд дунджаар 1.3 тэрбум киловатт/цаг эрчим хүчийг Өвөр Монголын эрчим хүчний корпорацаас худалдан авч, 120 сая ам.доллар төлдөг. Тэгэхээр бид ийм хэмжээний эрчим хүч нийлүүлэх үүрэгтэй. Гэрээнд хэрэглээг хязгаарлаагүй.

Бид эрчим хүчээр хангах боломжоо бүрдүүлэх хүртэл тус компани одоогийн худалдан авагчаас цахилгаанаа авна. Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 1.8 тэрбум киловатт/цаг эрчим хүч ашигладаг болно гэв.

“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес:

-Өчигдөр бидний хувьд түүхэн үйл явдал болсон. Өнөөдөр Эрчим хүчний яам болон тус яамны харьяа агентлагуудтай гэрээг байгуулсандаа баяртай байна. “Оюу толгой” уурхайд аюулгүй байдал, тасралтгүй үйл ажиллагаа явуулахад маш найдвартай цахилгаан эрчим хүч хэрэгтэй. Бидний энэ хэрэгцээг Эрчим хүчний яам хэд хэдэн эх үүсвэрээс хангана. Энэ гэрээ талуудад үр өгөөжтэй шийдэл болсон гэдэгт итгэлтэй байна. “Оюу толгой” уурхайг дэлхийн хамгийн том таван уурхайн нэг болгох чухал үүрэг бидний өмнө байна гэв.

© 2024 hidoctor.mn

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК

HOT SUMMER SAVINGS!321321321Up To 50% Off Everything Under The Sun

Grab this last-minute Summer Holiday321321 Discount, and save up to 50% on selected items. Sale ends xx/xx/xx.