2022 оны 01-р сарын 27 562

Германаас 5000 дуулга илгээх болсныг Киев хотын дарга шоолжээ

Герман улсаас Украинд тусламж болгож 5000 ширхэг дуулга илгээх болсноо мэдэгдэв. Энэхүү тусламжийг Киев хотын дарга шоолоод зогсохгүй, “Дараагийнх нь юу байх бол оо? Дэр байх юм болов уу?” гэж хошигножээ.

Германы Батлан хамгаалахын сайд Кристен Ламбрехт хэлэхдээ “Би Украины Элчин сайдын яамнаас цэргийн техник хэрэгслийн тусламж хүссэн захидал хүлээж авсан. Тиймээс бид 5000 ширхэг дуулга илгээх боллоо. Бид танай талд шүү” гэжээ.

Хариуд нь мэргэжлийн боксчин асан, Киев хотын дарга Виталий Кличо “Германы засгийн газрын энэ үйлдэл намайг хэлэх үггүй болголоо. Украин руу хэзээ ч довтлоход бэлэн, төгс тоноглогдсон Оросын арми биднийг хүлээж байгааг тэд ойлгоогүй бололтой. Дараагийн тусламж нь юу байх бол, дэр байх юм болов уу?” гэжээ.

АНУ болон НАТО-гийн бусад холбоотнуудын зэвсгийн тусламжаас эрс ялгаатай энэхүү өчүүхэн санал Германы удирдагчид Оросын түрэмгийллийг зогсоох санаагүй байна гэсэн хардлага төрүүлж байгаа аж. Оросын шинэ хийн хоолойн төсөл амжилттай болсноор Германы орон сууцуудын гуравны нэгийнх нь халаалтын асуудал шийдэгдэх юм.

Германд суугаа Украины Элчин сайд Андрей Мельник хэлэхдээ “Энэ тусламж бол бэлгэ тэмдэг төдий юм. Дөчийн бидонд дусал ус хийсэнтэй л адил” гэжээ.

Герман улс зэвсэг экспортоороо дэлхийд дөрөвдүгээрт ордог. Тэд дуулгаас гадна хээрийн эмнэлгийн тоноглолууд илгээж буй ч энэ бүх тусламжийг Украины засгийн газар хангалтгүй гэж үзэж байгаа нь илт байна.

© 2024 hidoctor.mn

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК