2022 оны 01-р сарын 25 324

ЭМД-аар сувилалд 250 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ

Хөл хорио тавигдаж, дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд рашаан сувиллын газрыг олноор зорих болжээ. Тэгвэл энэ жил нийт хэчнээн сувилал хөнгөлөлттэй үнээр иргэдэд үйлчилж буй болон эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд ямар төрлийн тусламж үйлчилгээ авах боломжтой талаар Эрүүл мэндийн даатгалын газрын бодлого төлөвлөлтийн газрын тусламж үйлчилгээний багц зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярболдоос тодрууллаа.

-Бүх насны даатгуулагч рашаан сувиллаас Сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг шаардлагатай тохиолдолд хэдэн ч удаа авах боломжтой. Өнгөрсөн жилүүдэд даатгуулагч иргэн жилдээ хоёр сая хүртэлх төгрөгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй байсан бол энэ оноос эхлэн шаардлагтай тусламж үйлчилгээний төсөвт өөрчлөлт оруулсан байгаа. Тухайлбал, хэвтүүлэн эмчлэх, амбулаторийн тусламж үйлчилгээ, оношилгоо шинжилгээ, уламжлалт эмчилгээ, сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээ, зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ зэрэг арав гаруй төрлийн тусламж үйлчилгээг даатгалын сангаас санхүүжүүлж байна. Эдгээр шаардлагатай тусламж үйлчилгээг авах иргэдэд заавал хоёр сая төгрөгт багтаан авах гэдэг заалтыг өөрчилсөн байгаа.

Хэрэв зайлшгүй тохиолдол үүсвэл эрүүл мэндийн даатгалтай иргэд хэрэгтэй үйлчилгээгээ төсөвт баригдахгүй авах боломжтой гэсэн үг. Гэхдээ зөвхөн зайлшгүй шаардлагатай тусламж гэж заасан байгаа.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгуулагчдад үйлчилгээ үзүүлдэг. Сувиллын тусламж үйлчилгээ нь сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг онцлогтой. Өнөөдрийн байдлаар нийслэл болон орон нутагт хэчнээн сувилал Эрүүл мэндийн даатгал төлөгчдөд үйлчилгээ үзүүлэн албан тоо хараахан гараагүй байна. Бидний зүгээс даатгалын гэрээний дагуу сувилалын газруудтай харилцдаг. Холбогдох дүрэм, журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын хууль, сонгон шалгаруулах журамд зааснаар тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй, магадлан итгэмжлэгдсэн байх зэрэг үндсэн шалгуурыг харгалзаж гэрээ хийгддэг.

Сувилалд нэг удаа үйлчлүүлсэн буюу таваас дээш хоног хэвтэн эмчлүүлсэн даатгуулагч 2020 оны хоёрдугаар сараас эхлэн үндсэн төлбөрөөс 250 мянган төгрөг хөнгөлдөг. Өөрөөр хэлбэл, сувиллын үндсэн төлбөрт даатгуулагчийн хэвтсэн орны төлбөр, хоол, эмчилгээ болон бусад зардал багтдаг байгаа. Сувиллаас үзүүлэх тусламж үйлчилгээ нь уламжлалт бариа, заслын үйлчилгээ, рашаан, шавар элсэн эмчилгээ зэрэг орно. Энэхүү хөнгөлөлтийн тухайд эрүүл мэндийн даатгалтай иргэн бүр хамрагдах боломжтой.

© 2024 hidoctor.mn

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК

HOT SUMMER SAVINGS!321321321Up To 50% Off Everything Under The Sun

Grab this last-minute Summer Holiday321321 Discount, and save up to 50% on selected items. Sale ends xx/xx/xx.