Саудын Арабд болж буй бартаат замын “Dakar Rally” уралдааны гурав дахь өдрийн гараанд “Audi” багийн тамирчин Испанийн Карлос Сайнз цахилгаан хайбрид машинаараа түрүүллээ.

Цахилгаан хөдөлгүүртэй машин бартаат замын хамгийн том уралдааны гараанд түрүүлсэн анхны тохиолдол энэ юм.

Dakar Rally-гийн гурван удаагийн аварга Испани жолооч замналынхаа 40 дэх бариандаа түрүүлэхдээ “Toyota” багийн тамирчин Өмнөд Африкийн Хэнк Латеганаас 38 секундээр урьтжээ.

Түүх бүтээсэн шинэхэн “Audi RS Q e-tron” загварын машин нь хоёр долоо хоног үргэлжлэх уралдаанд гурван цахилгаан болон нэг бензин мотортой өрсөлдөнө.

© 2024 hidoctor.mn

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК